Сургуулийн талаарх товч танилцуулга

Тай Юань шинжлэх ухаан, техник технологийн их сургууль нь анх 1902 онд Шань Си их сургуулийн барууны байгалийн шинжлэх ухаан болон нийгмийн шинжлэх ухааны тусгай сургууль болон байгуулагдсан бөгөөд манай улсын хамгийн ууган улсын 3 их сургуулийн нэг юм. Зуу гаруй жилийн уламжлал болон хөгжлөөр тус сургууль нь технологийг гол болгосон сургуулийг барьж байгуулсан бөгөөд шинжлэх ухаан технологийг хослуулж, байгуулийн шинжлэх ухаан, технологи, удирдлага, эдийн засаг зэрэг олон салбарыг зохицуулан хөгжүүлсэн дээд сургууль болсон юм. Манай сургууль Шань Си мужийн цорын ганц улсад харъяалагддаг “211 инженерийн байгууламж”-ийн чухал бүтээн байгуулалт бүхий их сургууль мөн улсын төв бүс нутгийн чухал бүтээн байгуулалт бүхий таван дээд сургуулийн нэг юм.

Тус сургууль нь бакалаврын боловсролыг голлон олгодог бөгөөд аспирантурын боловсролыг идэвхитэй хөгжүүлж, одоогийн байдлаар тус сургуульд нийт 20 000 илүү бакалаврын түвшний оюутан, 4511 доктрантур болон магистрантур суралцаж байна. Одоо манай сургуульд улсаас чухалчилдаг салбар 2, мужийн зэрэгтэй чухал салбар 9, чухал бүтээн байгуулалтын салбар 8, чухал түшиж дэмжих салбар 2 байна. Мөн докторын дараах эргэлтэд өртөө 5, 1-р зэргийн хичээлийн хөтөлбөр бүхий доктрантурын цэг 4, 2-р зэргийн хичээлийн хөтөлбөр бүхий доктрантурын цэг 25, 10 хичээлийн хөтөлбөр бүхий инженерийн байгууламжийн магистрийн эрх олгох, магистрийн зэрэг олгох 78 цэгтэй, Боловсролын яамнаас чухалчлан үздэг 3 лабораторитой. Мужаас чухалчилдаг 5 лабораторитой. Мужийн өндөр зэрэглэлийн шинэ технологи туршилтын 3 бааз болон мужийн инженер техникийн 2 төвтэй.
Манай сургууль нь багшлах боловсон хүчний баялаг нөөцтэй бөгөөд одоо 1842 мэргэжлийн багш ажиллаж байна. Үүнээс профессор, дэд профессор зэрэг тэргүүлэх тусгай мэргэжлийн ажилтан 998 байна. Доктрантурын удирдах багш 70 гаруй байна. Одоо сургуулийн захиралаар Шиэ Көчан профессор томилогдон ажиллаж байгаа бөгөөд тэрээр манай улсын нүүрсний химийн үйлдвэрийн салбарын анхны инженерийн байгууламжийн академийн академич юм.

Тус их сургууль нь шинжлэх ухааны судалгаа болон техникийн нээн хөгжүүлэлтийг өргөн далайцтайгаар урагшлуулж, ашиглалтын суурь судалгааг идэвхитэй хөгжүүлж, 2 удаа дарааллан улсын “973” чухал үндсэн судалгаа, хөгжлийн төлөвлөгөөний төслийг хариуцсан анхны шинжлэх ухаанч нэгж болж, улсын өндөр шинэ технологийг хөгжүүлэх төлөвлөгөөний төсөл, улсын шинжлэх ухаан технологийн чухал төсөл, улсын сод залуучуудын сан зэрэг улсын зэрэглэлтэй төрөл бүрийн 263 төлийг хариуцаж, улсын болон сумын яамны шинжлэх ухаан судалгааны 302ш шагнал, боловсролын үр шимийн 94 шагналыг тус тус хүртсэн.

Манай сургууль бүхий л талын боловсролыг жигд хэрэгжүүлдгийн үр дүнд мэдэгдэм амжилттай байдаг. Сургуулийн эрэгтэй сагсан бөмбөгийн баг 6 удаа дарааллан CUBA Баруун хойд бүсийн тэмцээний аварга болж, “Баруун хойдын хаан” хэмээн өргөмжлөгдөх болсон. Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөг, гар бөмбөг, эрэгтэй хөл бөмбөг, хөнгөн атлетик, У- Шу зэрэг спортын баг олон удаа бүх улсын томоохон тэмцээн уралдааны финалын тоглолтонд оролцож, бахдам амжилт гаргаж байсан.

Сургуулийн дотоод болон гадаад дахь нэр хүнд болон нөлөөлөл тасралтгүй өсөн нэмэгдэж байгааг дагаад Тай Юань шинжлэх ухаан техкик технологийн их сургууль нь аль хэдийн АНУ, Япон, Их Британи, Астрали, Канад, ОХУ, Герман, Франц, Энэтхэг, Норвеги зэрэг арван хэдэн улсын 10 гаруй их сургуультай харилцаа тогтоогоод байна. Мөн түүнчлэн Тайвань, Хон-Конг мөн эх газрын арав гаруй нэртэй дээд сургуультай боловсон хүчнийг сургах, шинжлэх ухаан судалгааны төсөл зэрэг чиглэлээр нягт хамтын ажиллагаа хөгжүүлээд байна.