Chinese  |  English  |  Korean  |  Mongolia

 

Объектийн танилцуулга

Хятад улсын уул уурхайн их сургуульд(Бээжин)суралцах хугацааг хавар ба намрын гэж ангилна. Эхний семистр 9-р сараас 1-р сар хүртэл хичээллэх бөгөөд 2-р семистр 3-р сараас 7-р сар хүртэл хичээллэнэ. Жил бүр өвөл ба зуны амралт байх ба зуны амралт 7н долоо хоног, өвлийн амралт 5н долоо хоног бна.

Хятад улсын уул уурхайн их сургуульд(Бээжин) дараах ангиудад суралцаж болно.

а. Бакалавр, аспирант, доктор

Суралцах өргөдөл гаргах хугацаа нь 3-р сарийн 1 нээс 6-р сарийн 15 ны хооронд болно .

Бакалавр: Суралцах хугацаа нь 4 -7 жил, энэхүү хугацаанд суралцах хөтөлбөрийн дагуу суралцаж, төгсөлтийн дипломын ажлаа бичиж, шалгалтанд тэнцсэний дараа төгсөх үнэмлэх болон бакалаврын цол авч болно .

Аспирант: Суралцах хугацаа нь 2-3 жил, энэхүү хугацаанд суралцах хөтөлбөрийн дагуу суралцаж, төгсөлтийн дипломын ажлаа бичиж, шалгалтанд тэнцсэний дараа төгсөх үнэмлэх болон аспирантийн цол авч болно .

Доктор: Суралцах хугацаа нь 4-6жил, энэхүү хугацаанд суралцах хөтөлбөрийн дагуу суралцаж , төгсөлтийн дипломын ажлаа бичиж, шалгалтанд тэнцсэний дараа төгсөх үнэмлэнх болон докторын цол авч болно .

б. Дээд түвшний давтан суралцах оюутан ба энгийн давтан суралцах оюутан

Дээд түвшний давтан суралцах оюутан нь: (1-2 жил) Аспирантийн цол хамгаалсан ба докторын цол хамгаалах эрхтэй аливаа нэг мэргэжлийг гүнзгийрүүлэн судалж буй 50 - аас доош насны хүн.

Энгийн давтан суралцах оюутан: Их сургуулийн хоёрдугаар курсийн болон түүнээс дээш сурагчийн цолтой, 18 – 50 насны хүн.

в. Хятад хэлний бэлтгэл

Жил бүрийн 3-р сарын эхэн болон 9-р сарын эхэн үед урт хугацааны(нэг семистр болон түүнээс илүү)болон богино хугацааны(нэг семистр болон түүнээс бага) анги хичээллэнэ. Тухайн суралцагчийн Хятад хэлний түвшнийг үндэслэж анхан, дунд, гүнзгий гэж ангилна.

Хэчээл тохируулалт: Яриа, сонсгол, дүрэм болон унших бичгийн хичээлүүд орно. Суралцах хугацаанд хичээлээс гадуурх ажиллагаа тогтмол зохиогдох болно: Хятадын түүх соёлын дурсгалт газруудаар аялах гэх мэт.

 

Өргөдөл гаргахад шаардагдах материал
Бүртгүүлэхэд шаардагдах материал
Дотуур байрны нөхцөл
Зардал