Chinese  |  English  |  Korean  |  Mongolia

 

Сургуулын танилцуулга

  Хядад улсын уул уурхайн их сургууль(Бээжин)нь 1909 онд байгуулагдаж, эдүгээ зуун жилийн түүхтэй сургууль ба геологи, ашигт малтмал болон уул уурхайн инженерийн гол чухал мэргэжил олгохоос гадна байгалийн шинжлэх ухаан, аж үйлдвэр, нийгмийн ухаан, эдийн засаг, хууль гэх мэт олон улсын гол чухал салбарын мэргэжил олгоно. Мөн манай сургууль нь улсын “985 инженер ” шинжлэх ухааны хүрээлэнд орсон ба “211 инженер ” бүтээн байгуулалтийн өндөр сургууль бөгөөд хамгийн эрт байгуулагдсан магистрийн факультеттай сургуулийн нэг юм.

  Манай сургууль нь магистрийн хүрээлэн болон 8-н факультеттай. Одоогоор 740 албан ажилчидтэй ба үүний дотор Хятадын шинжлэх ухааны хүрээлэн болон Хятадийн инженерийн хүрээлэнгийн 10 хүн(үүнд 6н тусгай мэргэжилтэй) докторын багш 125, магистрийн багш 130, профессор 109, дэд профессор 104 хүн байна. Нийт арав гаруй мянган оюутан суралцаж байна.

  Манай сургууль 50 докторын мэргэжилтэй, 96 магистрийн мэргэжил болон 62 бакалаврийн мэргэжилтэй. Улсын томоохон хэмжээний 2 лаборатор хүрээлэн болон улсын инженерийн шинжилгээний төвтэй, 20 гаруй тусгай мэргэжлийн лаборатортай. 2007 онд манай сургууль “Жүн Гуан Цүн энерги ба аюулгүй техник мэргэжлийн хүрээлэн” болон “Хядад улсын уул уурхайн их сургуульд гадаад оюутан суралцах хүрээлэн” – г тус тус байгуулсан. Энэ нь Хятад улсын хамгийн анхны энерги болон аюулгүй техник мэргэжлийн хүрээлэн болно.

Хятад улсын уул уурхайн их сургууль(Бээжингийн)нь Хай Диан дүүргийн сургуулийн гудамжинд байрлаж, олимпийн парктай зэргэлдээ оршино. Сургуулийн хүрээлэн буй орчин тохилог, суралцагчыг суралцах орчноор бүрэн хангасан эрдэм шинжилгээны төхөөрөмжтэй ба суралцагчдад суралцах, амьдрах сайхан орчныг бүрдүүлсэн билээ. Манай сургууль нь гадаад оюутан элсүүлэх эрхтэй бөгөөд хятад хэлний бэлтгэл болон бусад мэргэжлийн оюутнуудыг суралцуулах боломжтой юм.

Өргөдөл гаргахад шаардагдах материал
Бүртгүүлэхэд шаардагдах материал
Дотуур байрны нөхцөл
Зардал